Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хүний хөгжил сангаас Эх орны хишиг, хувиа авах PDF Хэвлэх И-мэйл

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сард баталсан.  Стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олох орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдэх Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдсан, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр энэ хуулиар хуульчилсан. Иргэнд жилд олгох хишиг, хувийн хэмжээг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Их Хурал жил бүр хуулиар тогтоодог зохицуулалттай.

Энэ дагуу Хүний хөгжил сангаас 2010 онд эхний ээлжинд 70.000, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 50.000 төгрөгийг олгосон. 2011 онд сар бүр  21.000 төгрөг, нийт 252.000 төгрөгийг олгосон бол 2012 онд 6 сар дуусталх хугацаанд нийт 128.000 мянган төгрөгийг олгохоор хуульчилсан. Эхний 5 сард сар тутам 21.000 төгрөг, 6 дугаар сард 23.000 төгрөг олгоно. Түүнчлэн 2012 онд 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан бүрт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт 1 сая төгрөг тус тус олгохоор хуульчилан баталсан.

Энэхүү батлагдсан мөнгийг иргэдэд хэрхэн олгох асуудлыг нарийвчлан зохицуулсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг Засгийн газар 2010 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталж, мөн оны 347 дугаар тогтоолоор журмыг шинэчилэн баталсан.

Энэ журмын 3.8-д “Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүртэх хишиг, хувийг тухайн иргэний хүсэлт, итгэмжлэл, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүний хүртэх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заасан.  

Иймд та Эх орны хишиг, хувиа авахын тулд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана (Шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕКГ-ын вебсайтын Иргэний шинэчилсэн бүртгэл гэсэн хэсгээс харна уу).

2. Элчин сайдын Яам-д Эх орны хишиг, хувиа өөрийн итгэмжлэгдсэн хүнээрээ авахуулах тухай хүсэлтийг гаргаж, өөрийн гадаад паспортын зурагтай хуудасны хуулбарыг заавал хавсаргана.

3. Эх орны хишиг, хувь авах эрхээ Монгол Улсад байгаа хүнд итгэмжлэл олгох замаар шилжүүлнэ. Итгэмжлэл хийлгэхийн тулд та дараахь “Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийн маягт”-ыг татан авч бөглөнө. Итгэмжлэлийг хэрхэн бөглөх талаарх “Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийг бөглөх заавар”-тай сайтар танилцаж, бөглөнө үү. Итгэмжлэлийн хугацаа 3 хүртэлх жил байдаг бөгөөд хэрэв та ойрын хугацаанд эх орондоо буцахгүй бол итгэмжлэлийн хугацаагаа аль болох урт тавих нь оновчтой.
“Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийн маягт”  ( татаж авах )

Нэг хүүхэдтэй “Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийн маягт”  ( татаж авах )

Хоёр хүүхэдтэй “Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийн маягт”  ( татаж авах )

Гурван хүүхэдтэй “Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийн маягт”  ( татаж авах )

“Эх орны хишиг, хувь авах итгэмжлэлийг бөглөх заавар” ( татаж авах )

4. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг Элчин сайдын Яам-аар гаргуулна. Энэ тодорхойлолт нь Элчин сайдын Яам таныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад-д ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг таны албан ёсны баримт бичиг, нотлох баримтууд (ID card, Driver’s license, Student’s ID Card, ажиллаж буй байгууллага болон суралцаж буй сургуулийн тодорхойлолт гэх мэтчилэн)-д тулгуурлан албан ёсоор тодорхойлсон баримт бичиг юм. Тодорхойлолт нь таны оршин сууж буй гэрийн хаягт үндэслэн хийгдэх болно. Гэхдээ Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт хамаарах  ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хувьд л тодорхойлолт гаргах боломжтойг анхаарна уу.

Тодорхойлолт гаргуулахын тулд та дараахь “Тодорхойлолтын маягт”-ыг татан авч бөглөнө. Тодорхойлолтыг хэрхэн бөглөх талаарх “Тодорхойлолтын маягт бөглөх заавар”-тай сайтар танилцаж, бөглөнө үү.
“Тодорхойлолтын маягт” ( татаж авах )
“Тодорхойлолтын маягт бөглөх заавар” ( татаж авах )

5. Үйлчилгээний хөлс төлнө. 

Та өргөдөл, гадаад паспортын хуулбар, зохих ёсоор бөглөсөн Итгэмжлэл болон Тодорхойлолтыг Элчин сайдын Яам-д биечлэн авч ирэх, эсхүл боломжгүй тохиолдолд шуудангаар ирүүлэх боломжтой. 

Тайлбар: Элчин сайдын Яам таны гаргасан өргөдөл, паспортын хуулбар, таны хэн болохыг болон хаана оршин сууж буйг нотолсон баримт бичгийн хуулбаруудыг үндэслэн Итгэмжлэл, Тодорхойлолтыг баталгаажуулж, Гадаад харилцааны яамны Консулын газарт факсаар хүргүүлэх болно. Итгэмжлэлийг таны Итгэмжлэгдэгч, Тодорхойлолтыг таны Итгэмжлэгдэгч, эсхүл гэр бүлийн тань аль нэг гишүүн бичиг баримттайгаа Консулын газарт очиж, таны нэрийг лавлаж тодруулснаар авах боломжтой юм.

Та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 90 хоногийн дараа Эх орны хишиг, хувиа авах эрхтэй болох юм. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараа Элчин сайдын Яам таны холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газар таны мэдээллийг өөрийн мэдээллийн сан болон цаасан баримт бичигтэй тулгалт хийж зөрчилгүй тохиолдолд бүртгэлийн дугаар олгоно. Таны шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулсны дараагаар таны нэрийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт хүргүүлснээр Таны Эх орны хишиг, хувь авах эрх тань нээгдэх болно. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн таны нэрийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлснээр таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын хувьцаанаас хувь эзэмших эрх тань мөн нээгдэнэ.

Та өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг Улсын бүртгэлийн ерөнмхий газрын цахим www.registrationmongolia.com, www.burtgel.mn гэсэн цахим хуудсанд нэвтэрч,  регистрийн дугаараар шалгах, мөн улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож лавлаж болно.

 

Холбоос