Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах PDF Хэвлэх И-мэйл

Төрсний бүртгэл

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсхүл  эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай.

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

1.    Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

2.    “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
“Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг” ( татаж авах )
“Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )

3.    Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар

4.    Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар)

5.    ЕКГ-ын тойрогт хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)

6.    Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай)

7.    Үйлчилгээний төлбөр 30 ам.доллар бөгөөд төлбөрийг зөвхөн Money order-оор авна.

8.    Эцэг, эхийн аль нэг нь Элчин сайдын Яам аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол дээр жагсаасан бүрдүүлбэр материалуудыг баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй. Элчин сайдын Яам нь FedEx, USPS зэрэг баталгаат шууданг хүлээж авна. Шуудангаар илгээх тохиолдолд шууданг

EMBASSY OF MONGOLIA IN OF INDIA 34, Archbishop, Makarious Marg, New Delhi-11 0003. гэсэн хаягаар илгээж, үйлчилгээний төлбөр (Money order), түүнчлэн төрсний гэрчилгээг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.


Жич:
Элчин сайдын Яам шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11 маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.

Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг сануулах нь зүйтэй.

 

 

Холбоос