Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Нотариатын үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Ерөнхий консулын газар нь Консулын харилцааны тухай Энэтхэгийн конвенц болон Монгол Улсын Нотариатын тухай хуульд заасны дагуу дараахь төрлийн нотариатын үйлчилгээг консулын тойрогтоо байгаа иргэддээ үзүүлнэ:

1.    гэрээ, хэлцэл гэрчлэх;
2.    гэрээслэл гэрчлэх;
3.    итгэмжлэл гэрчлэх;
4.    өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
5.    өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
6.    хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;
7.    эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
8.    баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;
9.    баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх.

Нотариатын эдгээр төрлийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Элчин сайдын Яам үйлчлүүлэгч таны хувийн байдлыг тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү тогтоохдоо таны гадаад паспорт, иргэний үнэмлэх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хэрэглэж буй ID card, Driver’s license зэрэг баримт бичгүүдийг үндэслэл болгох болно. Таны гадаад паспорт, иргэний үнэмлэх нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хамгийн чухал баримт бичиг болох бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хэрэглэж буй ID card, Driver’s license таны  Бүгд Найрамдах Энэтхэг Улсад оршин суугаа хаягийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай. Иймд та нотариатын үйлчилгээ авахын тулд таны хувийн байдлыг тогтооход шаардлагатай эдгээр баримт бичгийг өөрийн биеэр ирж үйлчлүүлэх тохиолдолд биедээ авч ирэх, шуудангаар илгээх тохиолдолд хувилж ирүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

1. Итгэмжлэл гэрчлэх
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Иргэн та өөрийн эдлэх эрх, хийхийг хүссэн үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу Таны төлөөлөгчийн таныг төлөөлөх эрх нэг бол хууль тогтоомжийн дагуу (жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх), эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэлийг амаар, эсхүл бичгээр гаргаж болдог зохицуулалттай.

Элчин сайдын Яамны хувьд хууль тогтоомжоор шаардсаны дагуу итгэмжлэл гаргаж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан итгэмжлэлийг, эсхүл иргэд гэрчлүүлэхийг хүссэн итгэмжлэлийг гэрчилнэ. Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх хэрэгтэй. Итгэмжлэлийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар олгож болох бөгөөд тодорхой хугацаа заагаагүй итгэмжлэлийн хувьд олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Төлөөлүүлэгч итгэмжлэлийг хэдийд ч хүчингүй болгох эрхтэй. Эх орны хишиг, хувийг авах итгэмжлэлээс гадна Дипломат төлөөлөгчийн газрууд практикт хамгийн ихээр гэрчилдэг орон сууц захиран зарцуулах, шүүхэд төлөөлүүлэх болон өөрийн хадгаламжид байгаа мөнгийг захиран зарцуулах эрхийг олгох зэрэг төрлийн дараахь итгэмжлэлийн маягтууд болон тэдгээрийг бөглөх заавартай танилцана уу:

Маягт 1

Итгэмжлэлийн маягт (Ерөнхий)

Итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Маягт 2

Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягт

Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Маягт 3

Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягт

Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Маягт 4

Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягт

Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Маягт 5

Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягт

Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

Маягт 6

Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягт

Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягтыг бөглөх заавар

2. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх
Иргэний үнэмлэх, төрсний, гэрчлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын Яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд  эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

- Үйлчилгээний хураамж 

 

Холбоос