Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Бусад төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Бусад төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээ

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан төрсний, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, гэрлэлт сэргээсний, үрчлэлтийн, эцэг, эх тогтоосон тухай, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний болон нас барсны гэсэн найман төрлийн бүртгэлээс Элчин сайдын Яам нь үрчлэлтийн болон овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлээс бусад зургаан төрлийн бүртгэлийг хийдэг. Тухайлбал:

Гэрлэлт цуцалсны бүртгэл

ЕКГ нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчидийг тэдгээрээс гаргасан өргөдөлд үндэслэн гэрлэлтийг нь захиргааны журмаар цуцалж болно. Гэрлэлтээ цуцлуулахын тулд дараахь баримт бичгийг бүрдүүлж, ЕКГ-т заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирж гэрлэлтээ цуцлуулна:

1.    Гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн Элчин сайдын Яамны нэр дээр гаргасан өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухайгаа дурдсан байна/
2.    Гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
3.    Гэрлэлтийн гэрчилгээ
4.    18 хүртэлх насны хүүхэдгүй болох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа
5.    Гэрлэлт цуцалсны үйлчилгээний төлбөр


Жич: Элчин сайдын Яам гэрлэлтийг цуцалж, гэрлэлтийг цуцалсан гэрчилгээ олгох бөгөөд гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас ХААТР–16 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг цуцалж баталгаажуулдаг журамтай. Гэрлэлт цуцалсныг мэдэгдэх хуудсыг бөглөхөд шаардлагатай мэдээллийг өргөдөл гаргагчид ЕКГ-т хүрэлцэн ирэх үедээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй.

Гэрлэлт сэргээсэн тухай бүртгэл

Элчин сайдын Яам нь нөхөр, эхнэр хамтран гаргасан өргөдөлд тулгуурлан гэрлэлт сэргээсэн тухай бүртгэлийг хийнэ. Гэрлэлтээ сэргээх хүсэлт гаргасан хүмүүс дараахь баримт бичгийн аль нэгийг өргөдөлдөө хавсаргасан байна:

1.    Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар, эсхүл
2.    Гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийн хуулбар, эсхүл
3.    Захиргааны журмаар гэрлэлтийг цуцалсан тухай гэрчилгээ
4.    Гэрлэлтээ сэргээх талаар өргөдөл гаргасан нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй тухай лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч хуулбарыг хавсаргана.
5.    Гэрлэлт сэргээсний үйлчилгээний төлбөр, төлбөрийг зөвхөн Money order-оор авна.

Жич: Гэрлэлт сэргээсний бүртгэл нь үндсэндээ гэрлэлтийн бүртгэлтэй адил бөгөөд гэрлэлтийг гэрчилгээг гэрлэлтээ сэргээсэн хүмүүст шинээр бичиж олгоно.

Бусад

Элчин сайдын Яам нь эцэг тогтоосон тухай бүртгэлийг хийхийн зэрэгцээ өөрийн тойрогт нас барсан иргэнийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

 

Холбоос