Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах PDF Хэвлэх И-мэйл

Элчин сайдын Яамны тойрогт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа сунгуулах тохиолдолд паспортын хүчинтэй хугацаа дуусахаас  1-2 сарын өмнө сунгуулах хүсэлтээ Элчин сайдын Яам-нд тавих бөгөөд дараахь материалыг бүрдүүлж шуудангаар илгээх, эсхүл өөрийн биеэр авчирна:

1.    Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн "Паспортын хугацаа сунгалтын мэдүүлэг"
Паспортын хугацаа сунгалтын мэдүүлгийн маягт  ( татаж авах )
Паспортын хугацаа сунгалтын мэдүүлгийн маягтыг бөглөх заавар ( татаж авах )
2.    Паспорт
3.    Паспортын хүчинтэй хугацааг нэг жилээр сунгана. Үйлчилгээний төлбөрийг зөвхөн Money order-оор авах бөгөөд өргөдөлд дурдсан хугацаатайгаа дүйцсэн төлбөр байх шаардлагатай.


5.    Дээрх материал бүрэн ирүүлсэн тохиолдолд паспортын хүчинтэй хугацааг ажлын хоёр хоногт багтаан сунгана.

Тайлбар: 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспортыг сунгахгүй тул ийм паспорттай иргэд шинээр паспорт авах шаардлагатай.

 

Холбоос