Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Гэрлэлтийн бүртгэл PDF Хэвлэх И-мэйл

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно.

Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын Яам-нд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж бүртгүүлнэ:

1.    Гэрлэлтээ бүртгүүлэх талаар гэрлэхийг хүсэгчдээс Элчин сайдын Яамны нэр дээр хамтран гаргасан өргөдөл (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн Энэтхэг улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, хоёулаа гарын үсэг зурсан байна)

2.    “Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)
“Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг” ( татаж авах )
“Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг бөглөх заавар” ( татаж авах )

3.    Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар

4.    Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв тэдгээрийн нэг нь, эсхүл хоёулаа гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан болохыг нотолсон лавлагааг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.

5.    Үйлчилгээний төлбөр 

Жич: Элчин сайдын Яам гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягт /Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 265 тоот тушаалаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

 

Холбоос