Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Баримт бичиг бүрдүүлэх, илгээх PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 01:50

Элчин сайдын Яам-наас иргэдэд үзүүлдэг консулын болон нотариатын үйлчилгээний талаар энэхүү вебсайтаас сайтар уншиж танилцахыг Танд зөвлөж байна.

Өөрийн болон бусдын цагийг хэмнэх, үйлчилгээг шуурхай байлгах үүднээс үйлчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг зохих шаардлагын дагуу бүрдүүлэхийг зөвлөж байна. Өөрийн биеэр ирж үйлчлүүлэх бол шаардлагатай баримт бичгийг авч ирэх хэрэгтэй.

Шуудангаар илгээх тохиолдолд Элчин сайдын Яам-наас буцааж эзэнд нь буюу танд илгээхэд шаардлагатай буцах дугтуйг үнэн зөв хаяглаж, төлбөрийг төлж, бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүдийн хамт ирүүлэх шаардлагатай. Шуудан харилцааны явцад иргэний баримт бичиг, ялангуяа паспорт үрэгдсэн тохиолдолд Бүгд Найрамдах Энэтхэг Улс-ын визийг нөхөж авах нь ихээхэн бэрхшээл, чирэгдэлтэй байдаг. Иймд та баримт бичгээ FedEx, USPS зэрэг найдвартай шуудангаар явуулж, бас ийм шуудангийн буцах дугтуйг илгээх нь зүйтэй. Хэрэв ердийн хямд шуудан ашиглах бол зохих төлбөрийг хийж, баталгаа хийлгэхийг зөвлөж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 28, Даваа гариг, 00:19
 

Холбоос